Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн саналаа өгчээ
2015 оны 1 сарын 21
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7 цагаас эхэлсэн. Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2,5 хувьтай байна. Тус дүүргийн санал асуулга 7 хороон дээр явагдаж байгаа бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Налайх дүүргийн иргэд Та бүхэн цахим үнэмлэхтэйгээ харъяа хороон дээрээ очиж, санал асуулгадаа идэвхитэй оролцоно уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16197
0 эможи