“Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаанд урьж байна
Уламжлалт сар шинийн баярыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.Үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Тэмээний ноос, хонины ноосоор хийсэн хоёр хүний гудас 45,000 төгрөг, хөнжил 40,000 төгрөгний үнэтэй байгаа бол төрөл бүрийн хүүхэд, том хүний эсгий улавчнууд 2000-15,000 төгрөг, үндэсний дээл хэмжээнээсээ шалтгаалж 25,000-60,000 төгрөг, охидын загварын дээл, хөвгүүдэд зориулсан цамцнууд 5000-6000 төгрөг, / илүү гарсан материал, торго ашиглан хийсэн тул хямдхан байгаа/ , түлхүүрийн оосрууд 1000 төгрөг, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, цэвэр модон тоглоом 4500 төгрөг гэх мэт үнэтэй байна. Та бүхэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сар шинийн бэлгээ сонгоорой.