Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна
Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас эхлэн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл өнөөдөр дуусна.
Уг бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм. Хэрэв цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй байгаа бол өнөөдөр 20 цагаас өмнө харъяа хорооныхоо Засаг даргын ажлын байранд цэргийн үүрэгтний үнэмлэх, бүртгэл офицерын үнэмлэхтэйгээ очиж амжиж бүртгүүлээрэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.