Яармагийн замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замыг барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Уг замд өнгөрсөн онд зам тээврийн ослоор 20 хүн амь насаа алджээ. Он гарсаар эхний 14 хоногийн байдлаар 1 хүн нас барж, 9 хүн гэмтээд байна.
Энэхүү замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэл баримталдаггүй зэрэг зөрчлийг ихэвчлэн гаргаж байна. Харин явган зорчигчид тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарцгүй газраар зам хөндлөн гарах зэрэг зөрчлөөс үүдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид хууль дүрмээ сахин биелүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай оролцохыг анхааруулж байна гэжУлаанбаатар хотын Замын Цагдаагийн газраас мэдээллээ.