Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 1 сарын 20

08:30 цагт Сант Марал сангаас Монгол Улсын бизнесийн орчны судалгааyд суурилсан хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Хэлэлцүүлэгт АНУ-н Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл,зарим компаниудын төлөөлөл оролцоно.

10:00 цагт Японы Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 1-нд болох Хахүхо аваргын нэрэмжит "Hakuho cup" өсвөр үеийн олон улсын сүмо бөхийн тэмцээнд оролцох Монголын тамирчдад хувцас хэрэглэл гардуулах арга хэмжээ  Их шавийн дээд сургуулийн байранд болно.

11:00 цагт МАХН-ын төв байранд тус намын Нарийн бичгийн дарга З.Батбаяр 2016 оны сонгуульд МАХН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт багтах асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 334477

12:00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар  "Эхийн алдар" одонтой эхчүүдийн төлөөлөлтэй МҮЭСТО-нд уулзалт хийнэ.

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" холбооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16074
0 эможи
keyboard_arrow_up