Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

2015 оны 1 сарын 20

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч хүйтэн байна.

2015 оны нэгдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Зүүн зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 хэм, Говийн бүс нутгийн баруун болон цас багатай нутгуудаар 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 21-нээс нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16073
0 эможи
keyboard_arrow_up