Аймгуудын нийслэлтэй холбох авто замын ажил энэ онд дуусна
2015 оны 1 сарын 19
Аж үйлдвэрийн яамнаас төлөвлөж буйгаар баруун аймгуудыг авто замтай холбох ажлыг энэ онд дуусгах аж. Засгийн газар өнгөрсөн онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймгуудыг авто замаар холбосон. Харин энэ онд Ховд, Баян-Өлгий, Увс болон Говь-Алтай аймгийг авто замтай холбосноор Монгол Улсын 21 аймаг бүрэн авто замтай болох юм.
Аймгуудыг нийслэлтэй холбох авто замыг концессын гэрээгээр гүйцэтгэх бөгөөд гэрээний нөхцөл зэрэг асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16062
0 эможи