Зурамны махыг 20-30 мянгаар борлуулдаг болжээ

2015 оны 1 сарын 19

Сүүлийн жилүүдэд хууль бус ан агнах нь олширчээ. Тухайлбал, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан 2012 онд 270, 2013 онд 265, 2014 1209 хэрэг шалгасан гэсэн мэдээлэл байна. Түүн дотор сахартай хүнд зурамны мах сайн гэсэн яриа гарснаас болж зурам ихээр агнах болжээ. Ингэж агнасан зурмаа махыг нь 20-30 мянга, арьсыг 15 мянган төгрөгөөр худалдах болжээ. 
Хөдөө орон нутгийнхан зурмыг ус цутгах, урхидах аргаар их хэмжээгээр барьж төв суурингийн худалдаачдад дээрх үнээс арай доогуур зарж борлуулдаг сүлжээ ч үүссэн байна. Урд хөрш рүү ч мах, арьс гаргадаг болсон гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16060
0 эможи
keyboard_arrow_up