Г.Сарангэрэл ирэх гуравдугаар сард суллагдахаар болжээ
ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэл ирэх гуравдугаар сард суллагдахаар болжээ. Учир нь түүний хоригдох хугацаа ийнхүү дуусч байгаа аж. Г.Сарангэрэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс 1 жилийн хорих ял болгон бууруулсан. Ингэснээр түүний цагдан хоригдож байсан хугацаа ороод хоригдох ялын хугацаа гуравдугаар сард дуусч байгаа юм байна. Г.Сарангэрэлийг хоригдож байх хугацаанд түүний найз н.Борхүү байнга эргэж тойрч байгаа гэнэ. Харин Г.Сарангэрэл хорих ангид ус зөөвөрлөх ажил хийдэг аж. Тэрбээр өдөр бүр худгаас хорих анги руу 1 тонн 500 литр усыг 40 литрээр зөөдөг гэнэ. Энэ нь эмэгтэй хүнд ахадсан тухай тэрээр өгүүлжээ.