Цэргийн бүртгэл маргааш дуусна

2015 оны 1 сарын 19

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн бүртгэл энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусах гэж байна. Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой. Иймд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг заасан хугацаанд амжиж бүртгүүлэх хэрэгтэй юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16013
0 эможи
keyboard_arrow_up