Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

2015 оны 1 сарын 18

2015 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн  баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд,  зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун  болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голынсав газраар 13-18 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-8 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 19-нөөс нэгдүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 19-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15986
0 эможи
keyboard_arrow_up