Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 1 сарын 16

09:30 цагт Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод, эрхлэгч, ажил олгогчдын зөвлөлдөх уулзалт Засгийн газрын XI байранд болно. Утас: 99101149, 99006861, 91115420

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд болно. Хуралдаанаар хөрөнгө бүртгэн авах тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 99666553

11:00 цагт "Бүтээлч Монгол" аяныг эхлүүлэх гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99327972

11:00 цагт УИХ-ын эмэгтэй бүлгийн гишүүд гурван сая дахь иргэнээ хүлээн авахтай холбогдуулан II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99996431

11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  “ДМ нэгдэл”ТББ-аас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих “Уламжлалаа дээдлэн улсынхаа эдийн засагт тусалъя” аяныг орон даяар эхлүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

11:00 цагт УЕПГ-ын хурлын танхимд “Саусгоби сэнд” ХХК-тай холбоотой хэргийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 94949458, 99887748

11:00 цагт Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамтран судалгаа хийсэн талаарх Хэвлэлийн бага хурал БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болно. Утас: 99106727

11:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Нийслэлийн Боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Нийслэлийн 84 дүгээр сургууль дээр болно. Утас: 99045949

11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Орон нутгийн иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа тухай мэдээлнэ.

12:00 цагт Монгол улсын хэмжээнд амьдарч буй сонсголгүй, сул сонсголтой нийт иргэдийн эрх ашгийг хамгаалдаг “Монголын дүлий иргэдийн нийгэмлэг”-ээс МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ-аас Урт нэртэй хуулийн талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ээс бүртгэл, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулан шинэ мэдээлэл хүргэх, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, гадны орны туршлагыг сонсгох, хэлэлцүүлэх зорилгоор “Аnnual meeting -2015” арга хэмжээг Татварын ерөнхий газрын VIII давхрын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 88086225

16:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлынтайлангийн хурал болно. Утас: 91399149, 99872425

18:00 цагт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой “BEST OF MONGOLIA”-ийн олны таашаалд нийцсэн шилдгүүдэд батламж гардуулах ёслолын ажиллагаа "Чингис" зочид буудлын “Өргөө” ресторанд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15894
0 эможи
keyboard_arrow_up