Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

2015 оны 1 сарын 16

2015 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 20-25 хэм  Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 17-ноос нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 17-нд ихэнх нутгаар,18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-19-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэн, бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15890
0 эможи
keyboard_arrow_up