Нийслэлийн Засаг дарга “Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2015 оны 1 сарын 15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын “Кореа смарт карт” компаний захирал Даесунг Чой тэргүүтэй төлөөлөгчид, “Дата Карт консорциум” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Солонгос Монголын хамтарсан “Дата карт консорциум” компани Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахим мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх  “Ухаалаг Автобус” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны 9 дүгээр сард нийслэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд уг компаниас ирэх 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх нийтийн тээврийг шинэчлэх төсөл ямар шатандаа явж байгаа, төслийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашдын төлөвлөгөө, системийн бүтцийн талаар танилцууллаа. Тус төсөл нь Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн 3 дэд төслөөс бүрдэх бөгөөд бэлтгэл ажлаа базааж байгаа аж. Уг төсөлд Монголын талаас Тор групп, Нама-Оч, Дата карт сервис, Жи-Мобайл, Худалдаа хөгжлийн банк, БНСУ-аас Кореа смарт карт, Zeus, Amola, Fores, KSCC компаниуд нэгдэж  “Дата Карт консорциум” - ыг байгуулж “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтын үеэр нийслэлиийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Энэ жил замын ачаалал эрс нэмэгдэнэ. Тэр тусмаа Орос Монгол хоёр улсын хооронд визгүй зорчих болсонтой холбогдуулан Улаанбаатар хотод Оросын жуулчид ихээр ирнэ. Тиймээс нийтийн тээвэрт цахим систем нэвтрүүлж, шаардлага хангасан автобусаар иргэдэд үйлчлэх боломжийг бүрдүүлж өгөхгүй бол хүн бүр хувьдаа машин унаж замын ачаалал дийлдэхгүй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15865
0 эможи
keyboard_arrow_up