Зам, дэд бүтцийн чиглэлээр 2015 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа

2015 оны 1 сарын 15

Нийслэлийн Засаг даргын  “Ажлын хэсэг байгуулах тухай” А/34 дугаар захирамжийн дагуу Нийслэлд 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд,  логистик үйлчилгээнүүдийг уялдуулан  шуурхай зохион байгуулж, бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 7 хоногт 2 удаа шуурхай хуралддаг бөгөөд ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлаар нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн  удирдах газар, Ус сувгийн удирдах газрууд 2015 онд нийслэлд шинээр  хийх болон урсгал засварын ажлуудаа танилцууллаа.  Хийх ажлуудын зураглалыг гарган, авто зам, инженерийн шугам сүлжээний огтолцлол ямар байдлаар хийгдэх талаар мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хэлэхдээ “Нэг нь шинээр зам тавьсны дараа шугам сүлжээний ажил хийх гэж дахин эвдэж сүйтгэх, зөвшөөрөлгүй газар дураараа шороо овоолж хэзээ хийж дуусах нь мэдэгдэхгүй ажлуудыг эхлүүлэн орхих зэрэг асуудал цөөнгүй гардаг. Иймээс бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулан,төлөвлөсөн ажлуудаа цаг хугацааг нь нарийн гаргаж, зураглалаа дүүргүүдэд өгч, хаана инженерийн шугам, автозамын огтолцлол бий болж байгааг танилцуулан хамтарч ажилла. Мөн ажлаа эхлэхээс 14 хоногийн өмнө тухайн дүүрэгтээ мэдэгдэх хэрэгтэй” гэлээ. Мөн тэрээр төвийн зургаан дүүргийг 2 дугаар сарын 1-ний дотор зам засварын ажлын задаргаагаа гаргаж өгөхийг үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15864
0 эможи
keyboard_arrow_up