Авто худалдааны цогцолборыг ирэх 6-р сард ашиглалтад оруулна
Авто худалдааны цогцолборыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Одоогоор цогцолборын эхний ээлжийн ажил 80 гаруй хувьтай байгаа аж. Нийслэлийн замын түгжрэлийг сааруулах үүднээс 22-ын товчоонд техникийн захуудыг нэгтгэн Авто худалдааны цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн. Цогцолборын эхний ээлж өнгөрсөн 10 дугаар сард ашиглалтад орохоор байсан ч хойшлогдсон юм. Учир нь хувиараа бизнес эрхлэгчид дэд бүтэц, зохион байгуулалт нь гүйцэт ашиглалтад ороогүй байхад нүүж очих боломжгүй гэж шүүмжилсэн. Техникийн захад үйл ажиллагаа явуулдаг иргэдорлого багасна, дэд бүтцийг бий болгохгүй бол иргэд ирж, техникийг худалдан авахгүй бол зах зээлгүй болно гэх зэргээр ярьсан юм. Ямартай ч нийслэлээс техникийн захуудыг нэгтгэхээр шийдвэрлэсэн автоцогцолборын ажлыг ирэх зун гэхэд дуусгаж, ашиглалтад оруулах нь.