Иргэдэд үйлчилж буй бага оврын автобусны 90 хувь нь ирэх онд ашиглалтын хугацаа дуусна
2015 оны 1 сарын 14
Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явах авто замын зорчих урсгал бага байдгаас шалтгаалан бага оврын автобусууд иргэдэд үйлчилдэг. Нийслэлийн Тээврийн газраас бага оврын автобусуудыг журамлан цэгцэлж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оролцуулж, авто тээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2014 онд 519 бага оврын автобус стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 бага оврын автобус иргэдэд үйлчилж байна. Үүнээс туслах шугаманд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 2014 онд хасагдсан тээврийн хэрэгсэл /бага оврын/ |
||||||
№ | Үйлчилгээний төрөл | 2013 оны намрын техникийн хяналтын үзлэгт огт ороогүй, тэнцээгүй | MNS 5012:2011 стандартын дагуу | 2014 оны намрын техникийн хяналтын үзлэгт огт ороогүй, тэнцээгүй | ||
2001 онд үйлдвэрлэгдсэн | 2002 онд үйлдвэрлэгдсэн | |||||
1 | Туслах шугам | 100 | 82 | 59 | 56 | |
2 | Буухиа үйлчилгээ | 68 | 92 | 62 | ||
Нийт | 100 | 150 | 151 | 118 | ||
2014 онд хасагдсан тээврийн хэрэгслийн тоо | 519 |
Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 2015 онд хасагдах тээврийн хэрэгсэл
№ | Үйлчилгээний төрөл | Бүртгэлийн сан дах тээврийн хэрэгслийн тоо | 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтыг үндэслэн насжилтаар хасагдах тээврийн хэрэгслийн тоо | Үлдэх тээврийн хэрэгслийн тоо |
1 | Туслах шугам | 159 | 138 | 21 |
2 | Буухиа үйлчилгээ | 220 | 205 | 15 |
Нийт | 379 | 343 | 36 |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15728
0 эможи