Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
09:00 цагт сүүлийн үед бэлгийн замаар дамжих халдвар нэмэгдэж, нийт халдварт өвчний дотор БЗХӨ 43 хувийг эзэлж байгаагаас ялангуяа тэмбүү өвчний тохиодол ихсэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас “Нэг цэгийн үйлчилгээ төсөл”-ийн хүрээнд “Тэмбүү өвчний оношилгоо, эмчилгээг жирэмсний хяналттай уялдуулах нь” сэдэвт өрхийн эмч нарт зориулсан сургалтыг Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд зохион байгуулна.
09:00 цагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургууль хамтран "Жендэрийн мэдрэмжтэй сурвалжилж бичих нь" сэдэвт сургалт Хэвлэлийн Хүрээлэнд болно. Утас: 350002
11:00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-ын үйл ажиллагаатай танилцана. Утас: 89892112
12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Хохирогчдын холбоо, иргэний хөдөлгөөний байгууллагуудаас Шийдлийн Засгийн газрын чиг үүрэг, хариуцлагыг сануулах мэдэгдэл хийнэ.
14:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын Байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагнасныг мэдэгдэж, шагналыг гардуулан өгөх арга хэмжээ Соёлын төв өргөө, Б корпус 6 давхарт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 604 тоот өрөөнд болно. Утас: 99045949