Ихэнх нутгаар хүйтэрнэ

2015 оны 1 сарын 13

Ус цаг уур, орчны хүрээлэнгээс 2015 оны 01 дүгээр сарын 15-наас нэгдүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээлэв.Энэ сарын 15, 17-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэнэ. Салхи нэгдүгээр сарын 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Энэ сарын 15, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна. Энэ сарын 15-ны шөнө зарим газраар, өдөр ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15715
0 эможи
keyboard_arrow_up