Зургаан аймагт хөл хорио тогтоожээ
2015 оны 1 сарын 13
Малын галзуу өвчний улмаас одоогийн байдлаар зургаан аймагт хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Булганы Рашаант, Баян-Агт, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг сум, Хэнтийн Жаргалтхаан, Батноров, Дадал, Увсын Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул зэрэг сумдад хөл хорио тогтоогоод байна. Галзуу өвчин нь өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15704
0 эможи