Машиныхаа дөрвөн дугуйг алджээ

2015 оны 1 сарын 13

Олон хавар нэгэндээ гэж үг байдаг.Удахгүй гараад ирэх юм чинь гэж эд зүйлсээ машиндаа орхиж бууснаас иргэд ихээхэн хохирч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, "Хорго" хотхоны гадна байсан автомашинаас эд зүйл хулгайд алдагдсан байна" гэсэн мэдээллийг шалгахад: "Toyoto prius-11" дугаартай автомашины цонх хагарсан зүүн хойд гэрэл дохио, хөгжим, ШУА-ын эрдэм шинжилгээний ажилд хэрэглэдэг ком багажаа алдсан байна. Мөн энэ мэт бэлэн мөнгө, хувцас, компьютер, гар утас, бичиг баримт гээд хулгайчид хэрэггүй зүйл гэж үгүй. Та алдаад амаа барих биш ажил болгож хэрэгжүүлвэл уур бухимдал үүсэхгүй. Харамсаж халаглахгүй.

ТА МАШИНАА ХАРУУЛ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БАЙРЛУУЛСАН УУ? 


Мөн Баян зүрх дүүргийн 16-р хороонд байрны гаднаас автомашины эд зүйл хулгайд алдагдлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад, "Toyota croun" машины 4-н дугуй алдагджээ. Мөн хойд хос гэрэл, хянах самбар, толь, хойд хоёр гэрэл, дугуй гээд машины эд зүйлс хулгайлдаг этгээдүүд бүлэглэн үйлдэж иргэдийг хохироосоор байгаа юм.

Иймээс иргэд та бүхэн автомашинаа хараа хяналттай газар байрлуулж, эд зүйлсээ машиндаа орхихгүй байхыг ӨНӨӨРИЙН СЭДЭВ -ээрээ онцолж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15659
0 эможи
keyboard_arrow_up