Согтуу жолооч осол гаргаж мянга гаруй айл цахилгаангүй боллоо

2015 оны 1 сарын 13

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 10-ны 00 цаг 25 минутын орчимд СБД-ийн 9-р хороо, Рашаантын 19 гудамжинд Г.Наранбаатар гэгч нь Cherokee маркын УНТ 77-03 улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд байдаг 10 кВ-ын хүчдэлтэй 400 кВА чадал бүхий “Агаарын дэд станц-1019”-ыг мөргөж гэмтээн, цахилгаан түгээлтийн найдвартай ажиллагааг алдагдууллаа.

Ослын улмаас СБД-ийн Рашаант, Алтай, Ногоон нуурын гудамжууд буюу олны нэрлэж заншсанаар 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүч тасарч, түгээх сүлжээ компанид урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байна.

Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 1 цагаас ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийг одоогийн байдлаар дизель генератор ашиглан цахилгаанаар хангаж байна. Засварын ажлыг өнөөдөр 12 цагийн орчимд дуусгаж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжих ч цаашид шинэ станц барих шаардлага гарчээ.

Харин осол гаргасан жолооч эмнэлгийн яаралтай тусламж авсныхаа дараа СБД-ийн Замын цагдаагийн хэлтэст саатуулагдсан байна.

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15654
0 эможи
keyboard_arrow_up