Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 1 сарын 13

09:00 цагт Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжийн нийт оролцогч талуудын хэлэлцүүлэг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төв номын сангийн 6 давхрын 604 тоот хурлын танхимд болно. Утас: 70112689

11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд болно.

11:40 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Их Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно

12:45 цагт “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд “Чингисийн эзэнт” Монгол нийгэмлэгээс Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

14:00 цагт Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамт олонтой хийсэн судалгааны үр дүнгийн талаар БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15636
0 эможи
keyboard_arrow_up