Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх талаар эрдэмтэд мэдээлэл хийнэ

2015 оны 1 сарын 12

Монгол улсын ШУА-иас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж УРИАЛГА хүргүүлэх гэж байна.

Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж, Хятадын хаан хэмээн дэлхийд тунхаглаад байна.
Иймээс манай улсын хэмжээнд ч мөн адил Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүй ёсны хэрэг юм.

Хубилай хааны монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар эрдэмтэд мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн бага хурал ДАВАА ГАРАГ БУЮУ 1-Р САРЫН 12-НЫ 11.00 ЦАГТ ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗРЫН 3 ДАВХРЫН ХУРЛЫН ТАНХИМД БОЛОХ ТУЛ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

ХАЯГ: СТӨ Б КОРПУС
УТАС: 99045949

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15613
0 эможи
keyboard_arrow_up