304 олон нийтийн цагдааг ажилд авна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог дүүрэг, хороодын эрүү хэв журмын нөхцөл байдал, хүн амын нягтаршил, газар нутгийн онцлог зэргийг харгалан 304 байхаар тогтоосон байна. Тиймээс "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн 3.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан иргэдийг батлагдсан 110 орон тоонд судлаж, материалыг энэ сарйн 14-ны дотор хүлээн авах юм байна. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдах иргэдийн бүрдүүлж ирэх материалын хувьд
1. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5.Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
7. Хорооны засаг даргын тодорхойлолт
8.Ажиллаж суралцаж байсан бол тухайн сургууль ажлын газрын тодорхойлолт
9.Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
10.Зураг 4*6 хэмжээтэйр, 3-н ширхэг, 2*3 хэмжээтэй зураг гурван ширхэг байна.
Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр заавал оруулах тул доорх төрлийн эмнэлгийн шинжилгээг заавал урьдчилан өгсөн байна.
1.Биохими
2.Сүрьеэ /цээжний зураг/
3.Цусны Ерөнхий шинжилгээ
4. Шээсний шинжилгээ
5.Хэвлийн ЭХО
6. Эмэгтэйчүүд