"Аз жаргалын эрэлд" удахгүй
Залуу гэр бүлийг дэмжих зорилготойгоор “Аз жаргалын эрэлд” телевизийн нэвтрүүлэг дэлгэцнээ гарах гэж байна.Уг нэвтрүүлэгт 25-35 насны 10 залуу гэр бүл оролцох бөгөөд тэргүүн байр эзэлсэн хосууд нь орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлүүлэх юм байна. Нэвтрүүлэг 7 хоногт 3 удаа гарах бөгөөд нийт 36 цуврал болох гэнэ. Цаашдаа уг нэвтрүүлэг нь 3 сар тутам зохион байгуулагдах бөгөөд нэвтрүүлгийн зорилго нь залуу гэр бүлүүдийн амьдралд тулгараад байгаа асуудал болон бэрхшээлийг даван туулахад оршиж байгаа аж. Нэвтрүүлэгт оролцох залууст 25-35 насны хосууд байх нэг буюу түүнээс дээш жил хамтран амьдарсан байх, гэрлэлтийн баталгаатай байх, тогтвортой ажил эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг, өөрийн нэр дээр орон сууцгүй байх зэрэг шаардлагыг зохион байгуулагчдйин зүгээс тавьж байгаа гэнэ.