304 олон нийтийн цагдааг ажилд авна
2015 оны 1 сарын 12
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтаны тоог дүүрэг, хороодын эрүү хэв журмын нөхцөл байдал, хүн амын нягтаршил, газар нутгийн онцлог зэргийг харгалзан 304 байхаар тогтоосон. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтаны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан иргэдийг батлагдсан 110 орон тоонд судалж, материалыг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний дотор хүлээн авна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15577
0 эможи