Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн

2015 оны 1 сарын 12

2015 оны нэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 23-28 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 10-15 хэм хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 13-наас нэгдүгээр сарын 17-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 13-нд баруун зүгийн нутгийн баруун, 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн зүүн хэсгээр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 15-16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15545
0 эможи
keyboard_arrow_up