"Цагаан сар-2015” үзэсгэлэн болно
2015 оны 1 сарын 10
"Цагаан сар-2015" сэдэвт үзэсгэлэн энэ сарын 24-28-ний хооронд БНХАУ-ын Эрээн хотноо болно. Уг үзэсгэлэнг Худалдаа аж үйлдвэрийн танхим Өвөр Монголын Ардын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй бөгөөд монголын үйлдвэрлэгч, импортлогчдын эдийн засгийн хямралыг даван туулахад туслаж буй аж.
Тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн мөн импортын бараа бүтээгдэхүүн оролцох юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой БНХАУ-ын талаас тавьсан хорио цээрийн улмаас малын гаралтай, мах махан бүтээгдэхүүний тоог хязгаартай бүртгэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15511
0 эможи