Манай төрийн "ХАМГИЙН ШУУРХАЙ" үйлчилгээ
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд зогсохыг хориглосон газарт зогссон автомашиныг ачиж, журамладаг болсоор багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тус журам хэрэгжиж эхэлснээр эерэг үр дүн нэлээдгүй гарсан боловч нөгөө талдаа уг ажил өнөөг хүртэл иргэдийн уур бухимдлыг төрүүлж, хэл ам таталсан хэвээр байна.
Жолооч нар машин ачиж, түгжих явдал орлогын төлөө хэт их улайрах үйлдэл болж байгаад ихэд бухимдах болжээ. Машиныг чинь ачлаа шүү гэсэн алгын чинээ цаасыг ойр хавийн хашаа, байшин гээд юунд ч хамаагүй наачихдаг. Нөгөөдөх нь салхинд хийсээд алга болчихно. Гараад ирэхэд машин ч үгүй, цаас ч үгүй үлдсэн хүмүүс бухимдахаас өөр аргагүй ч болов уу. Хэн аваад явсныг нь бүү мэд. Хулгайч нь аваад явсан уу, ачигч нь чирээд явчихав уу алийг нь мэдэлгүй хоцорно шүү дээ. Ингээд бөөн эрэл сурал болсны эцэст арай гэж машиныхаа сураг чимээг гаргадаг болоод удаж байна.
Өмнө нь ингэж ачуулсаны төлөө иргэд 70000-90000 мянган төгрөгийг төлдөг байсныг 50000-70000 мянган төгрөг болгож бууруулсан. Үнээ бууруулснаас хойш төрийн энэ үйлчилгээ "ХАМГИЙН ШУУРХАЙ" үйлчилгээрээр тодроод амжлаа. Иргэд машин ачих, түгжих журмыг эсэргүүцсэнгүй. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв болон тээврийн хэрэгсэл ачих ажлыг компаниуд, тэдний хамтын ажиллагаа дутмагаас уу, эсвэл мөнгө олох гэж яардагаас нь болдог уу тун богино хугацаанд машиныг ачаад явдагт хүмүүс бухимдаж байгаа юм.
Ядаж жолооч нарт утсаар 1-2 минутын анхааруулга, сануулга өгч болно шүү дээ.