Гэр хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангана
Нийслэлийн ИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан билээ.Энэ төсөлд нийслэлийн найман дүүрэг, 37 хорооны 1506,1 га талбайн 16109 нэгж талбар буюу гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь хамрагдаж байна. Харин 2015 онд гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад 28,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Мөн "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл арга хэмжээний тухай" 118, 263 дугаар тогтоолын хүрээнд 10 байршилд баригдах орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 38 төсөл хэрэгжиж, нийт 106,932 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ. Энэ бүх ажил хийгдсэнээр энэ онд гэр хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангах юм байна.