МОХ зөвхөн сайн суралцсан оюутнуудад тэтгэлэг олгох саналтай байна
Баклавр, магистр, докторын оюутнуудад 2012 оноос үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгаа. Уг тэтгэлгийг олгохийн тулд жилд улсын төсвөөс дунджаар 100 гаруй тэрбум төгрөг төсөвт суулгадаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын төсвөөс нийт 300 гаруй тэрбум төгрөгийг уг тэтгэлэгт зарцуулсан байна. Улсын төсөвт хүндрэл учруулаад байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг дараах шаардлагыг хангасан оюутанд өгөх хэрэгтэй хэмээн Монголын оюутны холбооноос санал хүргүүлж байгаа юм байна. Үүнд сурлагын голч 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмыг өөрчлөн 3.0 болгох. Ингэснээр улсын төсвөөс 32 төгрөг хэмнэх юм. Магистр болон докторын шатлалд суралцаж буй суралцагчдад өгч буй үндэсний болон урамшууллын тэтгэлгийг зогсоосноор 4,8 тэрбум төргөг хэмнэх юм. Тэтгэлгийг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амжиргааны түвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй, орон нутагт суралцагчид, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журамд өөрчлөлт оруулах саналтай байгаа гэнэ.