Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

2015 оны 1 сарын 08

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2015 оны нэгдүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 11-16 хэм, Говийн бүсийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 09-нөөс нэгдүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв:

Нэгдүгээр сарын 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15279
0 эможи
keyboard_arrow_up