2014 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлсэн ажлыг цөөн үгээр
2015 оны 1 сарын 07
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг: “Эзэнтэй Монгол” хөтөлбөр нь манай дүүрэгт амжилттай хэрэгжлээ
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Эзэнтэй Монгол” хөтөлбөр нь манай дүүрэгт амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг. Уг хөтөлбөрийн хүрээнд ажилладаг “Эко эргүүл” бүлэг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодын нутаг дэвсгэрт бүтээн байгуулагдаж буй ногоон байгууламж, тэдгээрийн тохижилтын ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, захын хороодод хур хогийн цэг үүсгэхгүй байх зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллалаа. “Эко эргүүл” бүлэг нь зохион байгуулалтын хувьд хоёр хүн нийлж нэг бүлэг болж, сард 200 мянган төгрөгийн урамшуулал авч ажилладаг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15221
0 эможи