Нийслэлийн мал сүргийн тоо өмнөх оныхоос 17 хувиар өсчээ
2015 оны 1 сарын 06
Нийслэлийн Засаг даргын А/965 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллого явагдаж дууслаа. Эцсийн дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385364 хүрч, өмнөх оныхоос 17.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс хонин сүргийн тоо толгой хамгийн их буюу 158853, үхэр 76570, адуу 33864, ямаа 115923, тэмээ 154 хүрчээ. Хамгийн их малтай дүүргээр Багануур тодорсон бол хамгийн цөөн малтай дүүргээр Баянгол дүүрэг шалгарсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15128
0 эможи