Өнгөрсөн онд 8148 залуу ажилтай боллоо

2015 оны 1 сарын 06

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуучуудыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах зэрэг хөдөлмөр зуучлалын маш олон үйлчилгээг шат дараалалтайгаар зохион байгуулсан

 

бөгөөд Бүтээн байгуулагч залуус, Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж ажлын туршлага суулгасан юм. Долоо хоног бүр зуу, зуун залуучууд цагийн болоод байнгын ажлын байранд зуучлагдаж ажилтай орлоготой болж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Өнгөрсөн 2014 онд 8148 залуу Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр зуучлагдан ажилтай боллоо гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Гэхдээ үүнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоо ороогүй гэдгийг хэлсэн юм. 2015 онд дээрх тоог 2 дахин нэмэгдүүлж ажиллах болно гэдгээ Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээллээ.  

Тиймээс олон залуучуудыг ажилтай орлоготой болгосон Залуучуудын хөдөлмөрийн төв биржэд баярлалаа.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15121
0 эможи
keyboard_arrow_up