Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

2015 оны 1 сарын 06

2015 оны нэгдүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүрийн голын сав газраар 20-25 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны нэгдүгээр сарын 07-ноос  нэгдүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 7-нд Алтайн уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор, 9-10-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15091
0 эможи
keyboard_arrow_up