“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД” шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо
Өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдийг Хан-Уул дүүргээс “ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД” –ээр шалгаруулан, тэдэнд урам зориг, эрч хүч өгөх, олон нийтэд алдаршуулах, хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор “ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2014 оны 12 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулсан байна.
“Шилдэг тамирчин хүүхэд”
“Шилдэг авьяаслаг хүүхэд”
“Шилдэг бүтээлч хүүхэд”
“Шилдэг оюунлаг хүүхэд”
“Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинациар төрийн болон төрийн бус өмчийн 18 сургуулийн 81 хүүхэд шагнагдлаа.
Боловсрол Шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Цүнхэн шуудан” хөтөлбөрт тус дүүргийн 15, 18, 52, 75, 34-р сургуулиуд хамрагдсан бөгөөд хөтөлбөрт амжилттай оролцсон шилдэг 25 сурагч, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд идэвх санаачлагатай ажилласан багш, албан хаагчид, Олон Улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудыг шагнаж урамшууллаа.