2014 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлсэн ажлыг цөөн үгээр
2015 оны 1 сарын 05
2014.12.18-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны Иргэний танхимд болж нийт 35 төлөөлөгчөөс 31 төлөөлөгч оролцлоо. Тус хуралдаанаар дүүргийн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм.
НИТХ-аас 12 сарын 4-ний өдөр Нийслэлийн 2015 оны төсвийг баталсан бөгөөд тус төсөв батлагдсанаар Хан-Уул дүүргийн төсөвт хэд хэдэн өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас дүүрэгт олгох орлогын шилжүүлгийг 2,1 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих, боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 27,9 тэрбум төгрөгөөр, Хан-Уул дүүргээс Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дүнг 8,1 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна. Үүнээс гадна 2015 оны төсвийн төслийг 2014 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 98,4 буюу нэг тэрбум 1,7 төгрөгөөр бууруулж орон нутгийн төсвийн орлогыг 19 тэрбум 364,2 сая төгрөг байхаар төсөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15056
0 эможи