Нийслэл ажилгүйдэл, аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллана

2015 оны 1 сарын 05

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныханд үүрэг өглөө. Энэ оны 3 дугаар сараас эхлэн  хэрэгжүүлэх, зам засвар, шинэчлэлт, барилга, байгууламж, тохижилтын ажлын төлөвлөгөө, графикийг урьдчилан гаргаж,  ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, шуурхай зөвлөлгөөний хуралд гэмт хэргийн мэдээллээс гадна газар болон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захиргааны хариуцлагаар үүсч байгаа торгуулийн гаргалгааг дүүргүүдэд төвлөрүүлэх шинэ зарчимд шилжүүлэх ажлыг судлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг дарга 2015 онд нийслэл томоохон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, шинээр эхлүүлэхээс гадна ажилгүйдэл, аюулгүй байдлын асуудал, эрүүл мэндийн салбарыг  сайжруулахад онцгой анхаарал хандуулж, голлон ажиллана гэдгээ хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15047
0 эможи
keyboard_arrow_up