“Буянт-Ухаа-2” орон сууцанд хувийн хэвшлийнхэн хамрагдахаар боллоо

2015 оны 1 сарын 05

Энэ онд ашиглалтад орох “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон тухай Төрийн орон сууцны корпорацийн захирал мэдэгдээд байна. Хямд үнэтэй орон сууцны хаалгыг ийн хувийн хэвшлийнхэнд нээх болсон нь дараагийн орон сууцыг барих санхүүжилтийн эх үүсвэрийг босгох гарц хайж буй хэрэг аж.

 

Гэхдээ дээрх байрны үнэ зах зээлд борлуулагдаж байгаа байрны үнээс бага ч “Буянт-Ухаа-1” хорооллынхоос өндөр байх гэнэ. “Буянт-Ухаа-1” орон сууцны 1 м2-ын үнэ 1.280 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан юм. Хэдийгээр үнэ нь хямд байсан ч Засгийн газраас баталсан журмыг хангасан иргэд банкны шалгуур хангахгүй буцаж, эргээд энэ нь “Буянт-Ухаа-2” хорооллыг барихад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг босгоход хүндрэл учруулсан тул ТОСК-ийн зүгээс Засгийн газрын журмыг зөөлрүүлэх санаачлагыг гаргаад байгаа нь энэ аж.

Засгийн газраас баталсан журмаар “Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд хамрагдах иргэн нь төрийн албан хаагч эсвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, ингэхдээ 35-аас дээшгүй настай байх ёстой. Уг журам хэрэгжиж эхэлсэн үеэс шүүмжлэл дагуулж, өөрчлөх саналыг гаргаж байсан ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Журмыг өөрчлөхгүй, хямд үнэтэй орон сууцанд зорилтот бүлгийнхнээ хамруулах ёстой” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч ТОСК-ийн зүгээс “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд хамрагдах иргэдийг азын сугалаагаар шалгаруулсан нь зорилтот бүлгийнхнийг хамруулах зорилгоос нь хазайлгаж, бас дахин шүүмжлэл сонсоход хүргэсэн билээ. 

Ийнхүү журмаас болж, хэрэгжих шатандаа шүүмжлэл ихээр хүлээж байсан “Буянт-Ухаа” орон сууцны хороолол хувийн хэвшлийнхэнд хаалгаа нээж, бухимдлыг тайлах нь. “Буянт-Ухаа-2” хорооллын эхний хэсэг энэ онд ашиглалтад орох юм. 

Барилгын ажлыг Үндэсний бүтээн байгуулалт корпораци гүйцэтгэж буй бөгөөд есөн давхар 48 барилга, 12 давхар 60 барилга, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай дөрвөн цэцэрлэг, 940 хүүхэд хүлээн авах хоёр сургууль, нэгдсэн авто машины долоон давхар нэг граж ашиглалтад орох юм.

Сүүлийн саруудад дуулдах болсон бас нэгэн таатай мэдээ нь орон сууцны үнэ сүүлийн дөрвөн сар дараалан буураад байна. Эдийн засгийн хямралын уршгаар иргэдийн худалдан авах чадвар буурсан нь үл хөдлөх хөрөнгийн хөөс буухад тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх болжээ. Гэхдээ хямрал ийн үргэлжилсээр байвал барилгын салбарыг бүхэлд нь унагаах эрсдэл бий аж. Энэ нь эргээд ажлын байрыг олноор хумих, банкин дахь чанаргүй зээлийн хэмжээг өсгөх, гэр хорооллынхныг орон сууцаар хангах төлөвлөгөө бүтэлгүйтэх гээд олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулах эрсдэл байна.

Харин ийм эгзэгтэй үед ТОСК бариулж буй барилгаа хувийн хэвшлийнхэнд олгох санаачлага гаргалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15013
0 эможи
keyboard_arrow_up