16-р сургууль, 69-р цэцэрлэгийн гэмтэл гарсан дулааны шугамыг засварлана

2015 оны 1 сарын 05

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээний усны алдагдал ихээр бий болсоноос, тоног төхөөрөмжүүд алдаа зааж аваарийн байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал үүссэн тул тус шугамын засварын ажилд шаардагдах 36,865,189 төгрөгийг нийслэлээс шийдвэрлэлээ. Хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар даалгасан байна. Инженерийн шугам сүлжээний засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15008
0 эможи
keyboard_arrow_up