Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2015 оны 1 сарын 02

Засгийн газраас нэгдүгээр сарын 2 буюу өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэ дагуу нийслэлээс өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалтгүй байлгах зохицуулалтыг хийсэн юм. Тэгэхээр өнөөдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцож болно. Төрийн албан хаагчид, байгууллага аж ахуйн нэгжүүд олон өдөр амарч байгаатай холбогдуулан цагдаа, онцгой байдлын алба хаагчид бэлэн байдалтайгаар ажиллаж байгаа.

Дашрамд дурьдахад, өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбогдуулан нэгдүгээр сарын 10-ны бямба гарагийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14968
0 эможи
keyboard_arrow_up