Нийслэлд 10 хэм хүйтэн байна

2014 оны 12 сарын 31

3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 1-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14911
0 эможи
keyboard_arrow_up