Хан-Уул дүүргийн иргэдийн шинэ жил боллоо

2014 оны 12 сарын 31

Хан-Уул дүүргийн иргэд өчигдөр буюу 12 сарын 30-нд Яармаг худалдааны төвийн гаднах талбайд уламжлал болсон "Иргэдийн шинэ жил"-ээ хийлээ. Иргэдийн шинэ жилийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ "2014 он Хан-Уул дүүргийн хувьд бүтээн байгуулалтаар дүүрэн он жил болж өнгөрлөө. Тухайлбал иргэдээ аюулгүй, амар тайван орчинд амьдруулахын тулд дүүргийн хэмжээнд гудамжны гэрэлтүүлгийн ажлыг хийсэн бөгөөд энэ нь иргэдээс ихээхэн сайшаал хүртсэн ажил болсон юм. Энэ мэтчилэн Хан-Уул дүүрэг түүх болон үлдэж буй 2014 ондоо хийхээр төлөвлөсөн олон ажлаа хийж хэрэгжүүлсэн сайхан он боллоо" хэмээлээ. Иргэдийн шинэ жилд язгуур урлагийн “Жонон” хамтлаг болоод Хан-Уул дүүргийн “Ажилчны урлагийн их наадам”-д амжилттай оролцсон ардын авъяастнууд оролцож иргэдийн баяр дээр баяр нэмсэн бол бяцхан хүүхдүүдэд санта клаус бэлэг тарааж баярлуулж байсан юм. 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14908
0 эможи
keyboard_arrow_up