Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шилдгүүдээ тодрууллаа

2014 оны 12 сарын 31

Нийслэлийн Хан дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2014 оны тайлангийн хурлаа дүүргийнхээ Соёлын ордны бага танхимд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дашням нээсэн бөгөөд 2014 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд танилцуулсан юм. Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дашням, хэлтсийн зөвлөл дараах нэр бүхий алба хаагчдыг 2014 оны Хөдөлмөрийн аваргаар тодруулж, шагналыг нь гардууллаа.

-       2014 оны шилдэг ангийн захирагчаар Аврах гал унтраах 30 дугаар ангийн захирагч, онцгой байдлын дэд хурандаа Т.Тэгшбаяр

-       2014 оны шилдэг салааны захирагчаар Аврах гал унтраах 14 дүгээр ангийн салааны захирагч, онцгой байдлын ахлах дэслэгч М.Батсайхан

-       2014 оны шилдэг жолоочоор Аврах гал унтраах 14 дүгээр ангийн жолооч, онцгой байдлын ахлагч Т.Болдбаяр

-       2014 оны шилдэг аврагч, гал сөнөөгчөөр Аврах гал унтраах 65 дугаар ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлагч Б.Баянбаатар

-       2014 оны шилдэг дуудлага хүлээн авагчаар Аврах гал унтраах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлах ахлагч Ц.Баярмаа

-       Онцгой байдлын хэлтсийн даргын нэрэмжит “Тэргүүний албан хаагч”-аар Автын механик, онцгой байдлын ахмад Ж.Ганхуяг нар тус тус шагнагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14898
0 эможи
keyboard_arrow_up