Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн

2014 оны 12 сарын 31

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халхголын сав нутгаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын  нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэн  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 15-20 хэм,  Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 7-12 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм,  бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй.   Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 878гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 1 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 1-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 градус хүйтэнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14885
0 эможи
keyboard_arrow_up