Зарим авто замд 85 тонн бодис цацжээ

2014 оны 12 сарын 30

Өчигдөр Улаанбаатар хотод цас орж, авто замууд дээр халтиргаа үүссэн учраас цас хайлуулах бодис цацаж эхэлжээ. Тодруулбал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас өчигдөр өдрийн 17:00 цагаас эхлэн Автогрейдер, Камаз, Ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар, өнөө өглөөний 04:00 цаг хүртэл даваа, гүвээ, гүүр, өгсүүр зам, уулзвар, шулуун зам гэсэн дөрвөн чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацжээ. Мөн өнөөдөр 07:00 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой долоон машинаар бодис үргэлжлүүлэн цацаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14856
0 эможи
keyboard_arrow_up