Он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгээс ёслолын буудлага хийнэ

2014 оны 12 сарын 30

Жил бүрийн он солигдох мөчид Нийслэлийн ЗДТГ-аас иргэддээ зориулан "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын цэнгүүнийг Чингэсийн талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар УДБЭТ-ын найруулагч Е.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд "Шар айраг", "Ньюанс", "Гурван охин", Б.Чинбат, С.Наран, Д.Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх нь ээ. Мөн энэ үдэш нийслэлийн дөрвөн цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14855
0 эможи
keyboard_arrow_up