Энэ жилийн нийслэлийн замын бүтээн байгуулалтад иргэд сэтгэл хангалуун байна

2014 оны 12 сарын 30

Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47,18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжэээний бүтээн байгуулалт юм. Нийслэлийн Авто замын газраас 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн зам, замын байгууламжийн ажлын үр дүнгийн талаар нийслэлийнwww.ulaanbaatar.mn сайт болон олон нийтийн сүлжээгээр санал асуулга авлаа. 10 хоногийн турш авсан санал асуулгад оролцсон  иргэдийн  59.7 хувь нь 2014 онд нийслэлд хэрэгжүүлсэн зам, зам барилгын ажлыг хангалттай сайн гэж  үнэлжээ. 2014 онд өрнөсөн автозамын бүтээн байгуулалтын үр дүнд нийслэлийн автозамын урсгал нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар өмнөх жилүүдийнхээс илүү сайжирлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14844
0 эможи
keyboard_arrow_up